card

Бизнесийн зөвлөх үйлчилгээ

Бид үйлдвэрийн санхүү бүртгэл, санхүүгийн удирдлагын өргөн туршлагатай. Үүндээ үндэслэн аж үйлдвэрийн салбарын байгууллагуудад ашигт ажиллагааг удирдах, мөнгөн хөрөнгөө удирдах болон санхүүгээ удирдах чиглэлээр зөвлөгөө өгдөг. Үүнээс гадна бизнесийн стратеги, удирдлагын чиглэлээр мэргэшсэн зөвлөхтэй бөгөөд практик шийдэл, зөвлөмжийг санал болгодог.

Төслийн зөвлөх үйлчилгээ

Тодорхой хэмжээний ашигтай, үр дүнтэй ажилладаг, манай харилцагч байгууллагууд томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа өргөтгөх хэрэгцээтэй үед бид энэ үйлчилгээг санал болгодог. Төслийн үндэслэл, тооцоолол, ирээдүйн үр ашгийн тооцооллыг хийж гүйцэтгэн, төслийг Монгол, Англи, Хятад хэл дээр бэлтгэн, хөрөнгө оруулагчдын гол шаардлагад нийцүүлэн бэлтгэдэг.

Санхүүжилтийн зуучилал

Манай компаниас бизнесийн зөвлөх үйлчилгээ болон төслийн зөвлөх үйлчилгээ авсан харилцагчид авах боломжтой. Бид дотоодын, болон гадаадын зээлдүүлэгчид, хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулах, мөн хөрөнгө оруулалтыг бүрэн хүлээн авах хүртэлх бүх хугацаанд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Санхүүжилт бүрэн орсноор үйлчилгээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Бид мөн онлайн сургалт явуулдаг.

Хэрэв та сонирхож байвал бүртгүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

Хүсэлт илгээх