card
/
Компанийн үүсгэн байгуулагч Р.Сувдгэрэл.

Компанийн үүсгэн байгуулагч Р.Сувдгэрэл.

Үйлдвэрийн өртөг зардал санхүүжилтийн төслийн зөвлөх үйлчилгээ

Дэвжих Партнерс ХХК нь 2018 оны 5 сард үүсгэн байгуулагдсан. 

Манай байгууллагын алсын хараа бол "санхүүжилтийг хялбаршуулах үндэсний тэргүүлэх зөвлөх компани байх". Монголын бизнес эрхлэгчдэд бага хүүтэй, эсвэл бүр хүүгүй санхүүжилтийг хүртээмжтэй байдлаар олоход нь туслах нь бидний чин эрмэлзэл юм. Гэхдээ бизнесүүд өртөг багатай санхүүжилт авахын тулд хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдийн итгэлийг хүлээхүйц удирдлага, хяналт, гүйцэтгэлийн тогтолцоотой байх шаардлага тулгардаг. Дэвжих Партнерс ХХК нь өөрсдийн арвин туршлагатай, мэргэжлийн хамт олноороо дамжуулан энэхүү асуудлын гарц, шийдлийг харилцагчиддаа санал болгодог онцлогтой. Бидний эрхэм зорилго бол "Шилмэл мэдлэг туршлага, технологийн дэвшилд суурилсан санхүүгийн ухаалаг, үр дүнтэй шийдлийг үйлдвэрлэл эрхлэгчдэд санал болгон нэвтрүүлж, санхүүжилтийг хялбаршуулж, монгол брэндийг хүчирхэгжихэд туслан ажиллана".

Бидний хувьд харилцагч байгууллага нэг бүрийн үйл ажиллагааг ойлгон, санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлсноор тухайн байгууллагад зориулан бэлдсэн сайжруулалтын саналуудыг боловсруулдаг бөгөөд харилцагчтайгаа хэрэгжүүлэлтийн бүхий л шатанд ойр байж, техникийн туслалцаа дэмжлэгийг үзүүлдэг онцлогтой.

Бидний онцлог

Мэдээ мэдээлэл

Холбоо барих

И-Мэйл хаяг

info@devjikhpartners.mn
devjikhpartners.mn

Утас

  +976 95009797

Хаяг байршил

  Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ICC tower 13 давхар, The Club

Санал, хүсэлт, асуултаа илгээе!

Хүсэлт илгээх