card

Санхүүгийн зөвлөх үйлчилгээ

Энэ үйлчилгээг Харилцагч компанийн менежментийн багт зориулан үзүүлдэг. Бүтээгдэхүүний өртөг тооцох, үнэ тогтоох, ашигт ажиллагааны шинжилгээ сайжруулалтын зөвлөх үйлчилгээ юм. Үүний зэрэгцээ менежментийн багийн хэрэгцээ шаардлагад үндэслэн НББ сайжруулах, татварын бүртгэлийг хянах чиглэлээр зөвлөгөө өгөх боломжтой.

Менежментийн зөвлөх үйлчилгээ

Байгууллагын санхүүгийн үр дүн, санхүү бүртгэлд үүссэн хүндрэлд үндэслэн үйлдвэрлэл, борлуулалт, санхүү бүртгэлийн процессуудад ажлын зураг авалт хийн, сайжруулалтын зөвлөгөө өгдөг. Мөн ERP систем нэвтрүүлэлт, сайжруулалтын зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

Санхүүжилтийн зуучлал

Бид Азийн хөгжлийн банк зэрэг донор байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн төсөл бичих үйлчилгээ үзүүлдэг. Мөн эдгээр байгууллагатай холбон зуучилж, төслийн танилцуулга Pitch хийхэд туслан, цаашлаад хөрөнгө оруулалтыг бүрэн хүлээн авах хүртэлх бүх хугацаанд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Санхүүжилт бүрэн орсноор үйлчилгээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Бид мөн онлайн сургалт явуулдаг.

Хэрэв та сонирхож байвал бүртгүүлэн дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

Хүсэлт илгээх