Номын үндсэн 3 агуулгын хамгийн сүүлийнх болох ЦЭГЦТЭЙ ҮЙЛДЭЛ хэсгийн тэмдэглэлийг хүлээн авна уу?
САХИЛГА БАТЫН СОЁЛ: Цэгцтэй үйлдлийг сахилга батын соёл болон технологийг зөвхөн хурдасгуур болгон ашиглах гэсэн 2 агуулгад хуваасан. Хүчтэй сахилга батын соёлыг компанийн дээрээс доош хүртэл ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ болон ЗАРААНЫ КОНЦЕПЦИЙН ДАГУУ хүрэх гэж буй зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ШААРДЛАГАТАЙ БҮХНИЙГ хийдэг байх нь бий болгодог.
Сонгодог жишээ: Wells Fargo банкны салбар дахь улсын зохицуулалтыг халсны дараа түүний 5-р түвшний удирдлага Райхард өөрийн удирдлагын багт “Биднийг энд сэрүүцэж байх хооронд тэнд ажилчид бидний өмнөөс хүндийг үүрэн зүтгэж байг” гэж хэлж чадахгүйгээ сайтар ойлгуулсан. Тэрээр дээд удирдлагын цалинг 2 жилийн хугацаатай царцаасан (Хэдийгээр энэ үе нь тэдний бүх түүхэн дэхь хамгийн өндөр ашигтай үе байсан ч), дээд удирдлагын тусгай хоолны газрыг хааж, оюутны хоол хийдэг компанитай гэрээ хийсэн, дээд удирдлагын ашигладаг тусгай лифтийг хааж, компанийн нисэх онгоцнуудыг худалдсан.
Гэх мэтчилэн АГУУ АМЖИЛТАД хүрсэн байгууллага бүр зарааны концепцийн дагуу ажиллах явцдаа компани доторхи АНГИ ДАВХАРГА, ШУДАРГА БУС БАЙДЛЫГ ХАЛЖ, өөрийн эрх ямба, хангамжыг хасах, санхүүгийн сахилга батыг чанд хэрэгжүүлэн сахилга батын соёлыг бий болгосон байдаг. Үүнээс гадна бизнесээ өргөтгөх, бусад компанийг худалдан авч нэгтгэх зэрэг хүртэл ЗАРААНЫ КОНЦЕПЦИЙН дагуу л ажлыг хийх хатуу сахилга баттай байснаар АГУУ АМЖИЛТАА гаргаж чадсан нь тоо мэдээгээр батлагдаж байгаа.
Юуг хийхээ мэдэх нь чухал ч, юуг хийхгүй байхаа жагсаах нь сахилга баттай байхад ихээхэн тустай. Үүнд бизнесийн шийдвэр гаргалтад томоохон нөлөөгүй, хэвшмэл аргаар хийгддэг төлөвлөгөө, Уол Стритийн гаргадаг прогноз, албан тушаалын ялгарлыг харуулдаг энгэрийн зүүлт гэх мэт уртаас урт жагсаалт гаргаж болохоор байна. Ингэснээр цаг, хүн хүч, мөнгө санхүү зэрэг хязгаарлагдмал нөөцөө зөв зохистой зүйлд чиглүүлэх боломжтой гэж үздэг байв.
ТЕХНОЛОГИ НЬ ХУРДАСГАГЧ БОЛОХ ТУХАЙ: Энэхүү ном нь 2001 онд буюу орчин үеийн техник технологи эд МООДОНД орж байх үед бичигдсэн юм. Зохиогч Жим Коллинз технологийн шинэчлэлт өөрчлөлтөд эдгээр агуу компаниуд хэрхэн хариу үзүүлэн, дасан зохицож байгааг анхааралтай ажигласан. Ингээд доорхи дүгнэлтийг хийсэн. Тэд өөрсдийн ЗАРААНЫ КОНЦЕПЦИД нийцүүлэн, технологийг өөрсдийн үйл ажиллагаатай болгоомжтой судлан, уяж өгдөг. Ингээд технологийн дэвшлийг өөрийн амжилтын хурдасгуур байдлаар ашигладаг болохоос биш, технологийг амжилтын үндэс гэж харж үзээгүй байна. Энэ нь Зарааны концепци л технологийг ашиглах эсэхийг тодорхойлно уу гэхээс, эсрэгээр биш гэсэн үг. Гэсэн хэдий ч сайнаас агууд дэвшсэн компаниуд нь өөрсдийн салбартаа шинэ, шинэлэг эсвэл төвөгтэй нарийн технологийн анхдагчид байсныг дурдах нь зүйтэй.
ЦЭГЦТЭЙ ХҮМҮҮС+ ЦЭГЦТЭЙ ҮЙЛДЭЛ+ ЦЭГЦТЭЙ ҮЙЛДЭЛ бий болсноор эдгээр компаниудад доорхи зүй тогтол харагдсан. Та аварга том хүрд байна гээд төсөөлдөө. Одоо энэ хүрдийг тэнхлэгийнх нь дагуу аль болох хурдан, аль болох их эргүүлэхээр хичээж байна гэж төсөөл. Эхэндээ хүрд аажим, нилээн хүчин чармайлт гарган багахан хөдөлнө, тэгээд арай хурдан, тэгээд бүр хурдан, аажмаар хурд нь ихсэж тодорхой хүчний хуримтлал үүссэний дараа гэнэт тасарна! Ийм явдал тохиолдоход дээр дурдсан 3 хүчин зүйл хамтдаа байх нь чухал байсан. Харин эдгээрээс 1 эсвэл 2 нь байхгүй харьцуулах жагсаалтад байсан компаниуд хүрдний хий эргэлт үүсгэсэн, эсвэл бүр хүрд зогсож, эсвэл олон тийш савчсанаас болж эвдэрсэн! Ингээд дампуурч эсвэл зарагдсан!
Энд хүрээд Дэвжих Партнерсаа та бүхэнд зориулан бэлтгэсэн САЙНААС АГУУЛ ДЭВШИХҮЙ номын 3 хэсэг тэмдэглэл маань өндөрлөж байна. Та бүхэн бизнестээ хэрэгтэй мэдлэг мэдээллийг олж авсан гэж найдаж байна. Баярлалаа