ҮЙЛДВЭРИЙН САНХҮҮГИЙН УДИРДЛАГАД ГАРДАГ 4 ТОМ АЛДААГ ЗАСАХ НЬ-1

A- A A+
ҮЙЛДВЭРИЙН САНХҮҮГИЙН УДИРДЛАГАД ГАРДАГ 4 ТОМ АЛДААГ ЗАСАХ НЬ-1

Дэвжих Партнерс ХХК-с өөрсдийн зөвлөх үйлчилгээний туршлагаа нэгтгэн, үйлдвэрийн байгууллагуудад хамгийн их гардаг санхүүгийн удирдлагын 4 алдааг танилцуулсан билээ. Тэгвэл энэ нийтлэлээр эдгээр алдааг хэрхэн засч, хянах тухай өөрсдийн зөвлөмжийг хүргэж байна.

ТЭМ-н зарцуулалт, үлдэгдэл, үйлдвэрийн процесс болон өртөг тооцолт зэрэг нь бүгд байгууллагын нягтлан бодох БҮРТГЭЛИЙН нэгээхэн хэсэг юм. Иймдээ ч хоорондоо уялдаа холбоо бүхий, үр дүнтэй мэдээллийг агуулсан бүртгэлд үндэслэн өмнө дурдсан 4 алдааг засч сайжруулах боломжтой. Бүртгэл хийгдэж байвал, түүнийг ашиглан шинжилгээ хийн шийдвэр гаргалтад ашиглах нь бүрэн боломжтой. Бүртгэлээр өмнө дурдсан 4 алдааг засах аргачлал:

1. ТЭМ-н үлдэгдлийн хяналтийг бараа хүлээн авсан, үйлдвэрт зарлагадсан, түүхий эдийн зарцуулалтаас үлдэгдэл буцан ирсэн тухай бүрт бүртгэн (хүнс үйлдвэрлэлд дахин давтагдахгүй цувралын дугаар ашиглаж болдог), үлдэгдэл, насжилтийг хянаж болно. Хэрэв түүхий эдийн насжилт чухал шаардлагатай бол дахин давтагдахгүй цуврал ашиглах нь тохиромжтой бөгөөд ийм бүртгэлийг цаасаар хийх нь ажиллагааг багагүй нэмдэг сул талтай.

2. Түүхий эд материалын зарцуулалтын хяналтийг мөн л үйлдэр дундын дагалдах хуудас, эсвэл ажлын бүртгэлээр хянах боломжтой. Ингэхдээ тухайн багц бүтээгдэхүүн, эсвэл тухайн өдрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний түвшинд зарцуулалтыг оноон бүртгэнэ. Үйлдвэрт тавьж олгосон түүхий эдийн хэмжээ нь бэлэн болсон бүтээгдэхүүн, хаягдал, хорогдол зэргийн нийлбэртэй тэнцэж байхаар бүртгэлийг уялдуулан хөтлөх нь чухал юм. Ингэснээр зарцуулалтын хяналтыг хийхээс гадна гүйцэтгэлээрх бодит өртгийг мөн тооцох боломжтой.

3. Үйлдвэрүүд өөрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ноу хау, технологийг эзэмшсэн байдаг. Үүнд үндэслэн стандарт өртгийг тооцон, үнэ, ашгаа төлөвлөдөг. Гэвч бодит гүйцэтгэл нь стандарт нормативаас зөрдөг тул, үйлдэлд суурилсан бүртгэл хөтлөн гүйцэтгэлийг хянадаг байх нь маш чухал байдаг. Ингэснээр богино хугацаанд буруу тогтоосон үнэ, эсвэл алдагдал дагуулж буй бүтээгдэхүүнийг олж илрүүлэх боломжтой.

4. Бүтээгдэхүүн тус бүрийн өгөөжийн түвшинг хянах хамгийн энгийн хялбар загварыг ДЭВЖИХ ПАРТНЕРС харилцагчиддаа санал болгодог. Та энэхүү загвартай танилцан өртөг, зардал ашгаа ойлгохыг хүсвэл манай сургалтанд хамрагдаарай.

ҮҮНЭЭС ГАДНА ТА ЭНЭ НИЙТЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ БАЙВАЛ КОММЭНТ ҮЛДЭЭГЭЭРЭЙ. Бид таны асуултад хариулах болно. Танд амжилт хүсье