Одоо хэлэлцэгдэж байгаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд байгаа хувь хүн хувиараа ажиллаж хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчиж, хуулийн ялгаварлан гадуурхал үүсгэж буй нэг заалтын талаар тайлбар хийе гэж бодлоо.
Уг хуулийн 19-р зүйлд иргэн хүн өөрийн эзэмшсэн ур чадвар, мэргэжлийн чадварыг ашиглан ААН байгуулахгүйгээр гэрээгээр ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээг ЦАЛИН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ОРЛОГО гэж тодорхойлсон. Гэтэл энэ заалт нь одоо хэрэгжиж буй ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ-н хэд хэдэн зүйл заалттай зөрчилдөж буйг доорхи хүснэгтээр харуулав:
19 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүн
19.1.Даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнд дараах цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулна:
19.1.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5, 101 дүгээр зүйлийн 101.1, 111-117 дугаар зүйлд тус тус заасан цалин хөлс, олговор;
19.1.2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ, мөн хуулийн 359 дүгээр зүйлд заасан ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ БОЛОН ТЭДГЭЭРТЭЙ АДИЛТГАХ ГЭРЭЭгээр тохирсон цалин хөлс;
Энэхүү хүснэгтийг тайлбарлавал: 1-рт: ХХОАТ-н тухай хуулиар үйл ажиллагааны орлогод зөвхөн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ багтдаггүй бөгөөд хувь хүн үйлдвэрлэл эрхлэх, наймаа арилжаа хийх, зуучлалын ажиллагаа эрхлэх, бүтээл туурвих зэрэг бүх төрлийн орлого багтдаг. Гэтэл эдгээрээс зөвхөн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээг ялган авч НДШ тооцож байгаа нь хууль адил тэгш үйлчлэх боломжыг алдагдуулж байна. 2-рт: Ашгаасаа 10% татвар төлөх боломжийг нь алдагдуулж, шууд орлогоосоо 21.5% татвар төлөх үүрэг оногдуулж байна. 3-рт: Бизнес эрхлэгч хувь хүн нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагааны орлогоос 90% хүртэл хөнгөлөлт эдлэж болдог байсныг цалин гэж тооцон, НДШ суутгаснаар 240,000 төгрөгт хязгаарлагдах нөхцөл үүсгэж байна. 4-рт: Үйл ажиллагааны татварыг хувь хүн өөрөө баримтаар нотлох зардлаа хасч, татварын дүнг өөрөө тодорхойлдог байсныг шууд орлогоос 21.5% иар татварлуулахаас өөр гарцгүй суутгуулан төлж байна.
Хуулийн нэр |
Орлогын төрөл |
Татвар ногдуулах орлого тооцох арга |
Татварын хувь хэмжээ |
Хөнгөлөлт |
Татвар төлөгч |
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл |
цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулна |
Тооцсон цалингаас НДШ, ЭМД шимтгэл хассан дүнгээс ХХОАТ тооцно. |
НДШ+ЭМДШ+ХХОАТ=21.5% |
Тооцсон татварын ногдуулах орлогын үнэн дүнд үндэслэн жилд 120,000-240,000 төгрөг |
Ажил олгогч цалингаас шууд суутган төлнө |
Хувь хүний орлогын албан татварын тухай хууль |
Үйл ажиллагааны орлого |
ААН орлогын татвар тооцдогтой адил. баримтаар нотлогдох бүх зардлыг хасаад ашгаасаа ХХОАТ тооцно. |
ХХОАТ 10% |
Төв суурин газраас алслагдсан зай, эрхэлж буй үйл ажиллагааны төрөл зэргээс шалтгаалж хөнгөлөлт эдэлнэ. |
Ажил гүйцэтгэгч, хөлсөөр үйлчилгээ үзүүлэгч хувь хүн өөрөө |