САНХҮҮГИЙН ТАЙЛАНГУУД ГАРЧИХЛАА, ГАРЫН ҮСГЭЭ ЗУРААД Л ОРХИЖ БОЛОХГҮЙ!!!

A- A A+
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГУУД ГАРЧИХЛАА, ГАРЫН ҮСГЭЭ ЗУРААД Л ОРХИЖ БОЛОХГҮЙ!!!

Санхүүгийн тайланг үнэн зөв бэлтгэх нь нягтлан бодогчдын үүрэг байдаг. Харин тухайн тайланг зөв зүйтэй үнэлж дүгнэх, тайлангын дүнгүүд дээр ажиллах, үр дүнг хянаж байх нь УДИРДЛАГЫН үүрэг байдаг. Иймд ихэнхи жижиг дунд бизнесүүдэд тайлангын дараах шинжилгээний ажил орхигдон, бизнесийн эзэд тайлангаас авах ёстой, магадгүй үйл ажиллагааг нь тэр чигээр нь өөрчилж болох чухал мэдээллийг авалгүй хоцордог.

Энэ нь юунд хүргэдэг вэ гэвэл, алдагдал хүлээж байгаагаа ч мэдэхгүй урт хугацаанд ажиллах, мөнгөн хөрөнгийн дутагдалд орох, бүтээгдэхүүний үнийг удирдлага нь өөрийн мэдрэмжид тулгуурлан тогтоох, үр ашиггүй зардал ихээхэн хэмжээгээр гаргах гээд энэ жагсаалт дуусахгүй. Манай компанийн гол ажил бол бизнесийн эздэд санхүүгийн удирдлагын арга барилыг бий болгож өгөх юм.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, БНХАУ-н хил хаагдах, инфляци зэрэг нь энэ байдлыг улам дордуулах гадаад нөхцөл байдал болж байна. 

Тэгвэл бизнесийн эздэд зориулсан ХЯМРАЛЫН ҮЕИЙН САНХҮҮГИЙН УДИРДЛАГА сургалт нь яг энэ асуудлыг шийдэх зорилготой юм. Тайланд үр дүнтэй байдлаар хэрхэн боловсруулалт хийх, ямар үзүүлэлтийг байнга хянаж байх, үнийг хэрхэн тогтоох, өртөг тооцоход юуг анхаарах гэх мэт. ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЭДГЭЭР ШИЙДЭЛ БҮГД БЭЛЭН ЭКСЭЛ ЗАГВАР ДЭЭР БИЙ. Танай байгууллагад тохируулан загварыг жаахан өөрчлөхөд л та сар бүр энэ загварыг ашиглаад (эсвэл нягтлан бодогчдоо өгч бэлдүүлээд) бизнесээ хянан үүсч болох эрсдэлийг хаагаад байх боломжтой юм. 

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг:   https://www.facebook.com/devjikhpartners/videos/2341405369335074

постоос авна уу? Сургалт 2022 оны 2 сарын 17 өдөр зохион байгуулагдана.