Ашиг орлого олохуйц байдлаар бизнесээ удирдан зохион байгуулж, явуулах нь бизнес эрхлэгчдийн гол зорилгуудын нэг билээ.
Бизнесийн ашиг орлогыг хамгийн хялбараар томъёолбол доорхи байдлаар харагдана:
"Ашиг/ (Алдагдал)"= Борлуулалтын орлого- Борлуулсан бүтээгдэхүүний өртөг- Ерөнхий удирдлагын зардал-Борлуулалт маркетингийн зардал+ Бусад орлого- Бусад зардал
Ашигтай ажиллахын тулд Борлуулалтын орлого нь үндсэн болон үндсэн бус бүх үйл ажиллагааны зардлыг төлөөд, цаана нь хүсч буй ашгыг өгөхүйц байх хэрэгтэй юм.
Бидний туршлагаас харахад бизнес эрхлэгчид маань борлуулалтын орлого, ерөнхий удирдлагын зардал, борлуулалт маркетингийн зардал зэргийг сайтар төсөвлөн, гүйцэтгэлийн хянаж чаддаг. Үүнээс гадна худалдаа, үйлчилгээний салбарын борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь тооцоолоход харьцангуй хялбар байдаг тул мөн төсөвлөн, гүйцэтгэлийн хянахад харьцангуй хялбар байдаг.
Харин үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд дээрхи томъёо нь тийм ч амаргүй болдог. Учир нь үйлдвэрлэсэн нэгж бүтээгдэхүүний өртгийг зөв тооцох нь үйлдвэрлэлийн шат дамжлага тус бүрийн гүйцэтгэлийг зөв зүйтэй хэмжин, гарсан зардлыг бүтээгдэхүүн тус бүрт хуваарилах тухай асуудал байдаг.
Хэрэв бүтээгдэхүүний өртгийг зөв тооцохгүй бол ямар үр дүн гарах вэ? Бүтээгдэхүүний үнийг буруу тооцон, алдагдал хүлээх эрсдэл.
Энэ нь ашиг алдагдлын томъёололд байгаа борлуулалтын орлого нь ашигтай ажиллахад хүрэлцэхүйц байж чадах магадлалыг бууруулдаг. Иймд үйлдвэрлэлийн байгууллагын хувьд өртгөө зөв тооцох нь санхүүгийн төлөвлөлт хийх, ашигтай ажиллах суурь нь болдог байна.
Хэрэв танай байгууллага өртгөө зөв тооцох хэрэгцээ шаардлага байгаа бол Дэвжих Партнерс ХХК-д хандаарай.