Өмнөх нийтлэлээр бид та бүхэнд ашигт ажиллагааг шинжлэхийн ач тусын талаар өгүүлсэн. Энэ нийтлэлээр үүнийг хэрхэн хийх тухай аргачлалыг санал болгож байна.
Энэхүү шинжилгээг хийхийн тулд юун түрүүнд бүтээгдэхүүн тус бүрийн дундаж борлуулалтын үнэ, борлуулсан тоо хэмжээ, дундаж өртөг, тухайн сард гарсан бүх зардлыг ангилан бэлдэнэ. Анхаарах: тухайн сард мөнгөөр гарсан болон тооцсон бүх зардлыг бүрэн оруулна. Ерөнхий удирдлага+Борлуулалт маркетингийн зардал+Татвар+Үйл ажиллагааны бус зардал гэх мэт.
Эдгээр мэдээллийг бэлдээд доорх аргачлалаар тооцооллыг хийгээрэй:
1. Эхлээд бүтээгдэхүүн тус бүрийн бохир ашгийг тооцон гаргана. (Дундаж борлуулалтын үнэ- Гүйцэтгэлээрх дундаж өртөг)
2. Борлуулсан тоо хэмжээ, эсвэл борлуулалтын үнэн дүнгээр жинлэж бүх зардлын нэгж бүтээгдэхүүн тус бүрт хуваарилна.
3. Ингэснээр нэгж бүтээгдэхүүний ашиг гарч ирэх бөгөөд энэ нь Компанийн удирдлагуудад үйл ажиллагааны үр дүнгийн тухай маш олон хэрэгцээт мэдээллийг өгдөг. Зурган дээрх шинжилгээгээр жишээ болгон үзвэл:
- Бүтээгдэхүүн 3 нь нэгжийн өртгийн хувь бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад өндөр байгаа тул өртгийг бууруулах боломжийг эрэлхийлэх
- Зээлийн хүүгийн зардал ашгийг ихээхэн хэмжээгээр бууруулж байгаа тул санхүүжилтийн өртгийг бууруулах боломжийг эрэлхийлэх, эсвэл бусад тэвчих боломжтой зардлыг бууруулах
- Бүтээгдэхүүн 3-н борлуулалтын үнэ өндөр байгаа ч ашиг хамгийн бага авч ирдэг бүтээгдхүүн байгаа тул борлуулалтын тоо хэмжээг илүү өсгөх, эсвэл үнийг өсгөх, өртгийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх
- Эсвэл ашгийн маржин өндөр бүтээгдэхүүний борлуулалтыг идэвхижүүлэх замаар ашгийг өсгөх
Эдгээрээс гадна үйл ажиллагааны онцлогоос хамруулан өөр олон чухал мэдээлэл авах боломжтой.
Таны бизнесийн онцлогоос шалтгаалан ашгийн шинжилгээг олон янзын загвараар гаргаж болно. Та бизнесээ шинжлүүлэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.