БҮРТГЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

A- A A+
БҮРТГЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Бидний өмнөх нийтлэлүүдээр дурдагдаж байсан бизнесийн ашигт ажиллагааг шинжлэх, удирдлагын шийдвэр гаргах, бүтээгдэхүүний өртгийг зөв тооцох болон санхүүгийн төлөвлөлт хийх зэрэг ажлууд нь НЭГ ЗҮЙЛИЙГ ЗӨВ ЗҮЙТЭЙ ХИЙСЭН ЭСЭХЭЭС ИХЭЭХЭН ХАМААРАЛТАЙ.

Энэ бол ХАНГАЛТТАЙ, ЗӨВ БҮРТГЭЛ хөтлөх юм. Бүртгэл гэдэг нь байгууллагын Нягтлан бодох бүртгэл, Үйлдвэрлэлийн бүртгэл, Чанарын бүртгэл, Хүний нөөцийн бүртгэл зэрэг байгууллага дээр хийгдэж байгаа бүхий л үйл ажиллагааг дата болгон бүртгэж авах үйл явц юм. Ингэснээр Биг Дата буюу аливаа анализ, шинжилгээний суурь бааз үүсдэг.

Иймд бизнес эрхлэгчид та бүхнийг өөрийн компанийн бүртгэлийн үйл ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулж, бүртгэлийг тасралтгүй хийгдэх нөхцөл бололцоог ханган ажиллаарай хэмээн зөвлөж байна.

Дэвжих Партнерс ХХК