ДАРВИНЫ ОНОЛ БИЗНЕСТ Ч БАС ҮЙЛЧИЛДЭГ

A- A A+
ДАРВИНЫ ОНОЛ БИЗНЕСТ Ч БАС ҮЙЛЧИЛДЭГ

“Амьдралд хамгийн хүчтэй нь биш, хамгийн ухаантай нь биш, харин өөрчлөлтөд хамгийн сайн дасан зохицож чадсан нь амьд үлддэг”. Ч.Дарвин

Алдарт биологич Ч.Дарвины энэхүү үзэл санаа нь хүний амьдралд төдийгүй бизнест ч мөн адил үйлчилдэг.

Мэдээлэл технологийн эрин зуунд бизнесийн орчин, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага урьд хожид байгаагүй хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Энэ нь бизнесийн байгууллагуудад мөн хувьсан өөрчлөгдөх шаардлага тулгаж байгаа.

Тэгвэл таны бизнес өөрчлөлтөд дасан зохицох чадвартай байхын тулд ямар байх хэрэгтэй вэ?

Хамгийн гол нь ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ, ҮНЭН ЗӨВ ДАТА-г бий болгох. Үүнд компанийн үнэн бодит бүртгэл, өртөг, зардал, нягтлан бодох бүртгэлийн мэдээллээс гадна гадаад зах зээлийн мэдээлэл, судалгаа, эдийн засгийн тоо мэдээ бас хамаарна.

Хангалттай хэмжээний үнэн зөв мэдээлэлтэй болсон цагт танай бизнес ЦАГ АЛДАЛГҮЙ ШИНЖИЛГЭЭ, АНАЛИЗ ХИЙН ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙДЭГ БАЙХ нь чухал юм. Тэр тусмаа борлуулалтын мэдээлэл, ашгийн шинжилгээ, чанарын мэдээлэл, хэрэглэгчийн гомдол зэрэг нь дотооддоо бий болгодог түлхүүр мэдээллүүд юм.

Хэрэв дээрхи үзэл санаа таны таны хүсэл эрмэлзэлтэй таарч байгаа ч өөрчлөлтийг хэрэгжүүлэх нөөц бололцоо дутагдалтай байгаа бол та бидэнд хандана уу?

Таны санхүүжилтийг хялбаршуулах мэргэшсэн зөвлөх ДЭВЖИХ ПАРТНЕРС ХХК