АШГИЙН ТҮЛХҮҮР ҮЗҮҮЛЭЛТҮҮД, ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ

A- A A+
АШГИЙН ТҮЛХҮҮР ҮЗҮҮЛЭЛТҮҮД, ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ

Бид өмнө нь борлуулалтын түлхүүр үзүүлэлтүүдийг тайлбарласан билээ. Тэгвэл энэ удаа байгууллагын ашигт ажиллагааны үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй танилцуулъя.

Ашигт ажиллагааны ерөнхий томъёо нь:

"Ашиг= Борлуулалтын орлого- Борлуулсан бүтээгдэхүүний өртөг- Ерөнхий удирдлага, борлуулалт маркетингийн зардал+ Бусад ашиг- Бусад зардал"

Иймд ашигт ажиллагааг шинжлэхэд ББӨ, нийт ашиг, ерөнхий удирдлага болон борлуулалт маркетингийн зардал, хүү татварын өмнөх ашиг, цэвэр ашиг зэрэг үзүүлэлтүүдийг голчлон авч үзнэ.

Ашигт ажиллагааны түлхүүр үзүүлэлтүүд:

1. Борлуулалтад эзлэх өртгийн хувь= ББӨ/ Борлуулалт

Уг үзүүлэлтийг олон тайлант хугацаанд, эсвэл олон сараар нь харьцуулан харах нь үр дүнтэй. Учир нь өртөг зүй бусаар өсч байгаа, эсвэл хэт хэлбэлзэж байгаа зэрэг нь үйл ажиллагааны хяналт муу, эсвэл өртгийн тооцоолол буруу байгааг илрэхийлдэг.

2. Нийт ашгийн түвшин= Нийт ашиг/ Борлуулалт

Хэрэв танай компани салбарын дундаж үзүүлэлтийг мэдэж байвал өөрийн компанийн үзүүлэлтийг салбарын дундажтай харьцуулан хараарай. Хэрэв салбарын дундажаас өндөр байвал үйл ажиллагаандаа “онц” дүн тавиарай. Энэ үзүүлэлтийг мөн олон тайлант хугацаанд харьцуулан харах нь үйл ажиллагааны үр ашгийн ерөнхий хандлагыг мэдэхэд туслана.

3. Үйл ажиллагааны зардлын түвшин= ҮАЗ/ Борлуулалтын орлого

Хэрэв уг үзүүлэлт нь тайлант хугацаанд өмнөх үетэй харьцуулахад өсч байвал борлуулалтын орлогын өсөлтөөс зардлын тэлэлтийн хурд өндөр байгааг харуулна. Энэ бол танай байгууллага зардлын хяналтыг хэр явуулж байгааг илтгэх үзүүлэлт юм. Иймд зардлын эзлэх хувь нь бага байх тусмаа ашигтай ажиллах магадлалтай.

4. Цэвэр ашгийн түвшин= Цэвэр ашиг/ Борлуулалтын орлого

Цэвэр ашгийн түвшин нь танай олохоор зорьж буй ашгийн хувьтай дүйж байна уу? Хэрэв илүү байвал танай байгууллагад баяр хүргье.

Уг үзүүлэлт хэт бага байх нь аюулын дохио юм. Учир нь ашгийн түвшин хэт бага байх нь багахан тооцоолоогүй нөхцөл байдал үүсэхэд бизнес доголдох магадлалыг өсгөдөг.

Эдгээр үзүүлэлт нь Нягтлан бодох бүртгэлийн энгийн мэдээнээс гаргах боломжтой ч бизнесийн удирдлагад ихээхэн хэрэгцээтэй мэдээлэл өгдөг үзүүлэлтүүд юм. Иймд та бизнесээ дээрхи үзүүлэлтүүдээр хэмжин, шинжилгээ хийгээрэй.

Хэрэв мэргэжлийн туслалцаа хэрэгцээтэй бол Дэвжих Партнерс туслахдаа таатай байх болно.